Агаарын чийгшил

Агаарын чийгшил буюу богиноор агаарын чийг гэдэг нь дэлхийн агаар мандал болон тасалгаан доторx хийн холимог агуулагдах усны уурын хэсгийг нэрлэдэг. Агаар мандалд орших усны хэлбэрүүдийг агаарын чийг гэнэ. Энэ хэмжээ нь тогтмол биш боловч саяхан бороо орсон, бид тэнгисийн ойролцоо байгаа, ургамал байгаа гэх мэт янз бүрийн хүчин зүйлээс хамаарна. Энэ нь бас агаарын температураас хамаарна. Агаарын температур буурах тусам усны уур бага байна. Агаар нь усны уураар ханасан үед ус дахин шингэн болно. Цөлийн агаар нь туйлын агаараас илүү чийгийг хадгалах чадвартай. Учир нь халуун агаар нь усны уураар маш хурдан ханадаггүй бөгөөд шингэн усгүйгээр илүү их хэмжээгээр агуулагдах чадвартай байдаг.

Ойд манан буусан үе

ЕрөнхийЭнэ цаг уур судлал / уур амьсгал судлал тухай өгүүлэл хэт богино байна. Үүнийг өргөжүүлж Википедиад туслаарай.